ЕВРОПООС.КОМ ВЭЙБ САЙТ БОЛОН ФЭЙСБҮҮК ФЭЙЖ ХУУДАСНААС БАРАА ЗАХИАЛАХ ЖУРАМ

Нэг:Нийтлэг үндэслэл

Худалдан авагч болон бараа нийлүүлэгч хоёр талын харилцаа худалдаа хийх үйл явцыг хөнгөвчлөх.

Хоёр:Бараа захиалах

Худалдан авагч тухайн сонгосон барааныхаа кодыг болон хэмжээ,өнгө,загвар,размерыг тодорхой бичиж заасан дансанд гүйлгээ хийх бөгөөд утга дээр нь утасны дугаарын хамт зааж өгөх.

Гурав:Бараа баталгаажих

Худалдан авагчийн шилжүүлэг хийгдсэнээс хойш 72 цагийн дотор таны худалдан авалт баталгаажна.Худалдан авагч захиалгаа баталгаажсан эсэхийг хаягаар утасны дугаарыг хийн шүүж шалгах бөгөөд хэрвээ ямар нэгэн шалтгааны улмаас баталгаажилт амжилтгүй болсон тохиолдолд таны төлбөр 48 цагийн дотор буцаалт хийгдэнэ.Захиалсан бараа баталгаажсан тохиолдолд захиалгыг буцаах боломжгүй.

Дөрөв:Барааг хүлээн авах

Худалан авагч захиалгаа хүлээж авахдаа бүрэн шалгаж авах бөгөөд бараа бүрэн бүтэн захиалагчийн гарт очсоноос хойшхи асуудалыг Европоос.ком хариуцахгүй.

Дээшлэх